“Блумберг”, “Нью Йорк таймс”-ийн цахим хуудсыг хаав
Хонконгт болж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас “Блумберг” телевиз болон “Нью Йорк таймс” сонины цахим хуудсыг хаасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хонконгийн захирагч Лин Чун-Иен “Барууны хэвлэлүүд оюутнуудыг өдөөн турхирч, ард түмнийг минь жагсаалд уриалан дуудаж байна. Өнгөрсөн сарын 29-нөөс эхэлсэн жагсаалыг “ВВС” агентлаг “Блумберг”, “Нью Йорк таймс” цаг тутам мэдээлж, гадаадад амьдарч, ажиллаж буй хонконг иргэдийн үзэл бодлыг төөрөгдүүлж, хүчирхийлэлд уриалан дуудсан мэдээ мэдээлэл дамжуулж, бидний шаардлагыг хүлээн авахаас нэг бус удаа татгалзсан. Тиймээс эхний ээлжинд хоёроос дээш удаа сануулга авсан дээрх хэвлэл мэдээллийн байгууллагуудын цахим хуудсыг хаах шийдвэрт хүртлээ” гэжээ.
1
“Блумберг” телевизийн гүйцэтгэх захирал Эндрью Лак “Хонконгт болж буй үйл явдлыг цаг тутам дамжуулах нь бидний үүрэг. Харин оюутнуудыг барууны хэвлэлүүд өдөөн турхирсан гэдэгтэй санал нэгдэхгүй байна” гэж хэлжээ.
Хонконгийн удирдлагууд “CNN”, “Ройтерс”, “AFP” агентлагуудад сануулга өгч, тэнцвэртэй мэдээлэл нийтэд хүргэхийг шаардсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ