ОХУ-д эбола бүртгэгдлээ
Баруун Африкийн орнуудад дэгдэж, 4500 хүний аминд хүрсэн эбола вирус ОХУ-д бүртгэгдсэн тухай “www.ibtimes.com” мэдээллээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас "Нийслэл Москвагаас 271 км зайтай Орёл хотын их сургуульд сурдаг хоёр Африк оюутан эболагийн халдвар авсан шинжилгээгээр тогтоогдсон” гэж мэдээлжээ. Тэдний нэг нь эбола хурдацтай тархаж буй Гвиней улсын иргэн аж.
1
“Халдвар авсан 20 настай Монтеуро Волбе Луиру болон 23 настай Сантоуш Монтеурог Орёл хотын төв эмнэлэгт тусгаарлаж, ДЭМБ-аас илгээсэн бэлдмэлээр эмчилж эхэлсэн. Сайн дурынхан халдвар авсан оюутнуудтай ярьж, харьцсан хүмүүсийг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Тэд энэ сарын 14-нд Орёл хотод ирцгээсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байгаа” гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тус улсын Засгийн газар эболагийн тохиолдолд бүртгэгдсэний дараа ард түмнээ сэрэмжтэй байхыг уриалж, шаардлагатай гэж үзвэл хилээ хаах болно гэж мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ