Зургаан аймгийг нийслэлтэй холбож, 2500 км зам барьжээ

img

Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа бөгөөд нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн юм. Үүнээс сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, бүтээн байгуулж чадсан байна. Өнгөрөгч онд Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон бол энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, замаа хугацаанд нь барьж дуусгасан зам, барилгын гүйцэтгэгч, зөвлөх компаниудад Зам, тээврийн экс сайд А.Гансүх өчигдөр батламж гардуулан өгчээ.

a

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг 4 км, Сүхбаатар аймаг 10 гаруй км замын хучилтын ажил л үлдээд байна. Энэ нь ирэх долоо хоногт Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын замын ажил үндсэндээ дуусна гэсэн үг. Удахгүй Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой тохионо. Монголын авто замчид 2012-2014 онд нийтдээ 2500 км авто зам барьснаас, зөвхөн зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 450 гаруй тэрбум төгрөг, 59.2 сая ам.долларын төсөвт өртгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Зургаан аймгийг нийслэлтэй холбохоор барьсан замын урт нийтдээ 1162.2 км юм байна.Энэ бүтээн байгуулалтад гадаад дотоодын 17 гүйцэтгэгч, 10 зөвлөх компанийн 3829 ажиллах хүч, 2400 орчим машин, механизм ажиллажээ. Үүний дотор дотоодын 12 компани, гадны хөрөнгө оруулалттай 5 компани ажилласан байна.

as

Зам, барилгын гүйцэтгэгч болон зөвлөх компанийн удирдлагуудад батламж гардуулж өгөх үеэр Зам, тээврийн экс сайд А.Гансүх “Монгол хүн зам барьж чаддаг юм байна гэдгийг та бүхэн хүмүүст ойлгуулж өглөө. Амжилтаа харуулж чадлаа. Бид юм хийе бүтээе гэвэл чаддаг юм байна гэдгийг бусад салбарынхандаа үлгэрлэж чадлаа. Та бүхэндээ бүгдэд нь баярлалаа. Салбар хариуцсан сайдын хувиар биечлэн замын компаниудынхаа ажил байдалтай газар дээр нь байнга очиж, гэрээт ажлын биелэлтийн явцад хяналт тавьж ажилласныг та бүхэн мэднэ.  Бид гэрээт хугацаандаа замаа барьж дуусгалаа. Энэ бол түүхэн дээд амжилт юм шүү. Монгол Улсын аль ч Засгийн газрын түүхэнд хийж байгаагүй бүтээн байгуулалтыг хийлцсэн авто замчиддаа баярлалаа” гэсэн юм. Түүнчлэн батламж гардуулсны дараа дээрх зургаан аймгийн удирдлагууд дэд бүтцийн чухал асуудлыг нь шийдэж өгсөн түүнийг тус тусын аймгийнхаа хүндэт тэмдэг цолоор шагнасныг гардуулан өгсөн аж.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гансүх сайд сайн ажилласан:
дундговь, өмнөговь, хөвсгөл, сүхбаатар, баянхонгор, дорноговь аймгуудыг улаанбаатар хоттой холбосон байна сайн байна засмал замаар явдаг болсонд хүмүүс ам сайтай байна лэээ
2014-10-17
зам харгуй сайхан болж байнаа хөдөө явахад гое болсон байна:
зургаа хар мангараа дорнод аймгийг холбосон гэж арын зурагт нь байхгүй байгаа биз дээ
2014-10-17
дорнод:
дорнод аймаг нийслэлтэй холбогдоогүй байгаа ш дээ. манайх аймаг биш юм уу. шинэчлэлийн засгийн газар бүх аймгийг холбосон гэж хуцаад байх юм,,,,,,
2014-10-17
баадай:
ман нам засаг барьж байх үед чанаргүй ч зам тавиагүй байхаа, харин энэ засгийн үед замын ажилд үнэхээрийн түүхэн амжилт гаргасан. харин хойшид чанартаа анхаарна бизээ. замчид ч сайн суралцсан биз. хөдөө явахад сайхан болж байна шүү. бүх замчидад баяр хүргэе.
2014-10-17
irgen:
zavhan gej shoovdorlogdson archaagui aimag bnaa. yamar ch har zamgui. zamaa chanartai taviachee
2014-10-17
monhuu:
denduu chanargui yam bariad bnaa.hentiin zam anhaar
2014-10-17
соном өвгөн:
гансүхээ завхан архангайн замыг очоод үз.гишгэхэд чинь үйрч унана.өрөөнөөсөө битгий ажил хий.чадахгүй бол чаддагт нь ажлаа өг.
2014-10-17