Хэлэлцээр хийхийг хүссэн ч оюутнууд татгалзав

img

Хонконгийн захирагч Лин Чун-Иен “Синьхуа” агентлагт “Жагсаал зохион байгуулж буй оюутнуудтай хэлэлцээр хийж, тэднийг шаардлагыг биелүүлэхийн тулд бүхнийг хийх болно” гэж ярьжээ. Тэрбээр “Оюутнууд ардчилсан сонгууль явуулахын тулд жагсаал зохион байгуулсан нь зөв ч эмх замбараагүй байдал үүсгэж, бүтээн байгуулалтад саад учруулж байгаа нь буруу. Энэхүү жагсаалын улмаас Хонконгт ирэх жуулчдын тоо гурав дахин багасч, төрийн ажил зогсонги байдалд хүрлээ. Энэ бүх хямралд цэг тавихыг хүсч байна. Тиймээс та бүхэнтэй Хонконгийн захирагчийн хувиар хэлэлцээр хийхийг хүсэв. Хэлэлцээрийн явцад та нарын санал болгож буй асуудлаар нээлттэй ярилцья. Саналыг минь хүлээн авна уу” гэсэн байна.

1

Харин оюутнуудын жагсаалыг тэргүүлж буй Хонконгийн их сургуулийн докторантур Монг Кок “AFP” агентлагт “Бид Бээжингийн удирдлагуудтай хэлэлцээр хийхийг хүсч байна. Захирагч Лин Чун-Иен болон Хонконгийн удирдлагуудтай хэлэлцээр хийхгүй. Бид ардчилсан сонгууль болон сонгуулийн нээлттэй эрхийн төлөө энэ жагсаалыг эхлүүлсэн. Хэрвээ Хонконгийн удирдлагуудад дээрх асуудлыг зохицуулах хүч байсан бол бид ингэж жагсахгүй байсан” гэж  ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
beejind uguh zuvluguu goyo helsen tataj unalaa
2014-10-18
zochin:
бээжинд өгөх зөвөлгөө чи гайхалтай сэтгэжээ баяр хүргэе.наад зөвөлгөөгөө тагнуулуудаар нь дамжуулаад бээжинд хүргүүлчих.
2014-10-17
бээжинд өгөх зөвлөгөө:
эдний дунд нэг л эболатай хүн оруулчих. бүгд пар гээд л тарна.
2014-10-17
kim korea:
tane mongu nar bol ingej chadahgui ....yux.d orii l ge n de
2014-10-17
монг кок:
жагсана гэж үүнийг хэлдэг юм монголчуудаа
2014-10-17