Хэт даврагчид НҮБ-ыг сүрдүүлэв
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдади НҮБ-д хандаж, видео бичлэг илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бичлэгт Багдади НҮБ-ын удирдлагууд хандаж “АНУ болон Британийн Засгийн газарт хандаж, Иракт явуулж буй цэргийн ажиллагааг цуцлахыг гуйхгүй бол “Бид өдөрт арван хүн ална”. Би өөрийн үг болон амлалтаа хэзээ ч зөрчиж байгаагүй. Долоо хоногийн дотор нааштай хариу илгээхгүй бол барьцаанд байгаа хүмүүс хэрхэн амь тавихыг харах болно” гэж сүрдүүлжээ.
1
НҮБ-ын дарга Бан Ги Мүн “Хэт даврагчдыг нэн даруй устгаж, газрын хөрснөөс арчихгүй бол олон мянган хүн хүсээгүй үхлээр үхэх болно. Тиймээс хэт даврагчдын эсрэг олон улс хамтрах хэрэгтэй. Бид эв санааны төлөө хүчээ нэгтэцгээж, тэдэнтэй дайтацгаая” гэсэн байна.
Багдадаас холгүй орших Санжир ууланд бүгэж буй 40 мянга гаруй Язидис үндэстэнд хүнсний тусламж үзүүлж байсан нисдэг тэргийг өчигдөр хэт даврагчид эзлэхийг завджээ. Энэ үйл явдлын улмаас НҮБ-ын хоёр ажилтан гэмтэл авчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ