Снуп Догг хуримын ойгоо тэмдэглэв
Реппер дуучин Снуп Догг хуримынхаа 25 жилийн ойгоо тэмдэглэв. Тэрбээр эхнэр Шанте Бродустайгаа 1989 оны энэ өдөр Техас мужид хуримаа хийж байжээ. Хосууд гурван хүүхэдтэй билээ. Реппер залуу хуримынхаа ойн хүрээнд Лас Вегас хотноо үдэшлэг зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Снуп Догг эхнэртээ зориулж Лас Вегасын “Stratosphere” цамхагийн өмнөх талбайд “Хонгор минь баярлалаа. Энэ урт хугацаанд дэргэд минь байсанд баярлалаа” гэж бичүүлжээ. Тэрбээр твиттертээ “Өөрөөрөө бахархаж байна шүү. Холливуудын үнэнч залуусын нэг дээ. Үнэнч залуу гэж намайг хэлнэ биз дээ, залуусаа” гэж жиргэжээ.
Тэд 1996 онд салж байсан ч 1998 онд эргэн нийлж, хоёр дахь хуримаа хийж байсан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ