Путин, Порошенко нар уулзана

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар өнөөдөр Милан хотноо уулзахаар болжээ. Тэд Украины зүүн хязгаарын асуудал, Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны осол болон Донбасст байгалийн хий нийлүүлэлтийн талаар ярилцахаар төлөвлөсөн гэж “Ройтер” агентлаг мэдээллээ.

1

Порошенко “AFP” агентлагт “Украин, Орос улстай байгалийн хий, нефтийн салбарт хамтарч ажиллах сонирхолтой байна. Энэ уулзалт амжилттай болбол зүүн хязгаарын хотуудад амьдарч буй иргэдэд минь тустай” гэж ярьжээ. Харин Путин “Хэрэв Украин итгэл дааж, харилцан итгэлцлийн гэрээ байгуулж чадвал байгалийн хий нийлүүлэх болно” гэсэн байна.

Орос, Украины Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хөндлөнгийн байр сууриас оролцохоор болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
нэг талын хоёр хүнтэй ганцаараа уулзах шудрага биш байна
2014-10-18
орос өөрөө итгэл даасан уу:
харин орос итгэл дааж чадах улс мөн үү итгэж байсан украин улсын крымийг итгэл эвдэн булаан авсан шүү дээ тэгээд ч тогтохгүй итгэлийг эвдэн украины газар нутагт эзлэн түрэмгийлэл үйлдэж байгаа хүн ингэж ярих ёс суртахуун байна уу
2014-10-17
сэтгэл:
эр эмийн дундуур илжиг бүү жороо л гэж байдаг даа, ану жон керр ч юу вэ вэ бүхнийг хянагч хутгагч, ану саналаал бүх асуудал шийдэгдэж бх ёстой юм уууу ичмээр дамшиг вэ хөө е
2014-10-17