Гага намайг дуурайдаг

img

Попын хатан дуучин Мадонна “Greek People” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ “Дуучин Лейди Гага алдартай болохын тулд намайг дуурайж, олонд танигдсан” гэж хэлжээ. Тэрбээр “Та нарын гаж гэж боддог Гага бол үнэндээ миний сүүдэр. Тэр олонд танигдахын тулд Мадонна гэх дуучинг дуурайж, даган баяссан. Тэгээд л боллоо. Яагаад одоо ярьж байгаа юм бэ гэж үү. Яагаад гэвэл энэ бүсгүй хяналтаас гарлаа. Тиймээс өнгөрсөн үеийг нь сануулсан юм” гэжээ.

1

Гага 2011 онд “Born This Way” хэмээх клипээ гаргаж байсан юм. Энэхүү клип “Youtube” сайтнаа тавигдсаны дараа Мадонна “Гага миний 1989 онд гаргаж байсан “Express Yourself” клипэнээс санаа хулгайлж, хуулбарласан” гэж гомдол гаргаж байсан юм.  Мадонна ярилцлагынхаа төгсгөлд “Гага намайг дуурайдаг. Би бардам хэлж чадна” гэж хэлжээ.

Харин Гага твиттертээ “Мадонна минь юу яриад байна. Таалагдахгүй байна шүү” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ