Харрис Оскарын ёслолыг хөтөлнө
Жүжигчин Нейл Патрик Харрис нь ирэх 2015 онд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах 87 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулахаар болжээ. “How I Met Your Mother” шоуны од, инээдмийн жүжигчин тэрбээр өөрийн твиттер хуудсаар дамжуулан, богинохон дүрс бичлэгээр ийнхүү Оскарын ёслолыг хөтлөх болсноо мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн онд Эммийн шагнал гардуулах ёслолыг хөтөлж байжээ.
1
Харрис “Оскарын ёслолыг хөтлөх миний зорилго, мөрөөдөл байсан. Намайг хөтлөгчөөрөө сонгосонд баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй” гэж жиргэжээ. 87 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол нь 2015 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Долби театрт болох юм. Ирэх арванхоёрдугаар сард Оскарт нэр дэвшиж буй уран бүтээлчдийг танилцуулах билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ