“Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгдэнэ
Николь Шерзингер ахлагчтай “Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгдэхээр болжээ. Хэсэг хугацаанд хувийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулж байсан хамтлагийн гишүүд “Pussycat Dolls” хамтлагаа эргэн байгуулахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ тухай дуучин Николь Шерзингер баталж, “Тун удахгүй “Pussycat Dolls”-ийнхан эргэн нэгдэх болно. Бид нэг нэгнээ маш их санасан байна. Бидэнд урам хайрлаарай” гэж Essence сэтгүүлд ярьжээ.
1
Тус хамтлагийн гоцлол дуучин Николь Шерзингер 2009 оны эхээр хамтлагаа орхиж буйгаа зарлаж, хувийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Николь гарсаны дараа хамтлагийн нүүр царай гэгддэг Кармит Бакар хамтлагтайгаа байгуулсан гэрээгээ цуцалсанаар “Pussycat Dolls” хамтлаг албан ёсоор тарсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ