Хятад 100 саяыг хандивлав
Баруун Африкийн таван оронд хурдацтай тархаж буй эбола вирусыг зогсоохын тулд Хятадын удирдлагууд 100 сая ам.долларыг ДЭМБ-д хандивласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. ДЭМБ-ын захирал Маргарет Чан Хятадын Засгийн газарт талархлаа дэвшүүлж, “хандивласан мөнгөөр нь эхний ээлжинд халдвар авсан өвчтнүүдийн гэр бүлд туслалцаа үзүүлэх болно” гэжээ.
1
Вирус хурдацтай тархаж буй Либери улс руу Хятад улс 157 аврагчаа илгээсэн юм. Тэд Либерийн Эрүүл мэндийн яамтай хамтарч, эболаг зогсоох тариа гаргаж авахаар ажиллаж, халдвар авсан хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлж буй билээ. Либери улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцоход хүчин зүтгэл гаргаж буй Хятадын төлөөлөгчдөд НҮБ-ын дарга Бан Ги Мүн өчигдөр талархал дэвшүүлсэн юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпин шаардлагатай гэж үзвэл дахин мөнгөн тусламж үзүүлэхээ ДЭМБ болон НҮБ-д амлажээ. Өнгөрсөн сар тус улсын Засгийн газар Либери улсад 50 сая ам.долларыг хандивлаж байсан юм. Мөн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И олон улсыг эболатай тэмцэхийг, ДЭМБ-д мөнгө хандивлахыг уриалсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ