Путиний баримлыг эвдсэн эмэгтэйг торгов

img

Эмэгтэйчүүдийн эрхээ төлөө тэмцдэг “Femen” хөдөлгөөний гишүүн Яна Жданова гэх эмэгтэй өнгөрсөн зургадугаар сарын 5-ны өдөр Парисын лааны тосон музейд байрлах ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний лааны тосон баримлыг сүйтгэсэн билээ. Тэрбээр цээжин дээрээ “Путинийг алах хэрэгтэй” хэмээн бичиж, түүний баримлын цээжин тус газар нь хутгалж, эвдэлсэн билээ.

1

Шүүхээс Яна Ждановыг 5604 еврогоор торгохоор шийдвэрлэсэн тухай “mk-london.co.uk” мэдээллээ. Үүний 1600 нь танхайрсных бол 3004 нь баримал сүйтгэсний төлөөс, харин 1000 еврог музейн хамт олонд олгохоор шийдвэрлэжээ.

“Femen” хөдөлгөөний хэвлэлийн албанаас “Хүүхэлдэй биш жинхэнэ Путинд халдсан бол энэ торгуулийг төлөхөд бэлэн байна. Харин энэхүү торгуулийг өгөх боломжгүй” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
eruul hun husuu ruu haldahuu. setgeh chadvar ni uchir dutagdaltai dup gar l baina
2014-10-18
ard ard:
mongoliin tusgaar togtnoliin tuluu amiaa urgusun marshaliin hushuu ruu budag tsatsan umhii hujaa, umhii debil anarhistuud sunutugei...
2014-10-18
зочин:
манайд ч гэсэн маршал чойбалсангийн хөшөө рүү будаг цацаж байсан биздээ...бүүр маш олон удаа шүү.тэглээ гээд шийтгүүлсэн хүн алга бнадаг.
2014-10-17
amjilt :
ardchilsan uls oron bol yah argagvi franc oron yum daa ; hvnii bvteel evdsen gedgeer ni torgood l asuudliig shiidej bn shvv , mogold yah bol shuud 10 jil za tegeed baahan shvvgch sanaatai zohor zoos hylaasan ulugchingvvd gar harj algaa tosno geed boddooo
2014-10-17