Хонконгт онц байдал зарлана
Хонконгт болж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас захирагч Лин Чун-Иен онц байдал зарлахаар болжээ. Тэрбээр өчигдөр “CCTV”-д ярилцлага өгөх үеэрээ “Хонконг жуулчдад хэтэрхий аюултай орнуудын тоонд орлоо. Хөдөлгөөн ихтэй, автомашин их зорчдог гол замуудыг оюутнууд хааж, Хятадын худалдааны төвүүдийг эвдлэх сүйдлэх, тонох зэрэг асуудал бүртгэгдлээ. Тиймээс ирэх долоо хоногоос орон даяар онц байдал зарлахаар боллоо. Хэрвээ оюутнууд бууж өгч, бидний шаардлагыг хүлээн авбал, онц байдлаа цуцлах болно” гэж хэлжээ.
1
Оюутнууд өчигдөр цагдаагийнхантай мөргөлдсөн гэж “ВВС” агентлаг мэдээллээ. Мөргөлдөөний үеэр 50 гаруй цагдаа 70 гаруй жагсагч гэмтэж, ойролцоох эмнэлэгт хүргэгджээ. Мөн танхай хэргээр 100 гаруй оюутныг 72 цагийн турш саатуулахаар болсон байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ