Охидыг суллуулахаар хэлэлцээр хийжээ

img

Нигер улсын Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан хэт даврагч “Боко Харам” бүлэглэлтэй хэлэлцээр хийсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Борно мужид байрлах охидын сургуулийн дотуур байрнаас 13-19 насны 200 гаруй охиныг хулгайлсан юм. Бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау хулгайлагдсан охидын 60 гаруйг нь зэргэлдээх мужуудад зарсан гэдгээ мэдэгдэж байсан билээ.

1

Тус улсын Ерөнхийлөгч хэт даврагчтай хэлэлцээр хийж, “Боко Харам” охидыг сулласан тохиолдолд шоронд хоригдож буй 100 гаруй дайчныг нь суллахаар болсон байна. Энэ тухай Армийн нисэх хүчний дарга Алекс Баден “Ройтерс” агентлагт ярьжээ. Мөн Нигерийн Засгийн газар хэт даврагчидтай зургаан сарын хугацаанд гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан гэв. Хулгайлагдсан охидыг ирэх долоо хоногийн эхээр гэрт буцаахаар болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ