Туркийн хил орчимд халдлага үйлдэв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 15.00 цагийн үед Туркийн хил орчимд байрлаад буй Сирийн дүрвэгсдийн хуаранд дараалласан бөмбөг дэлбэлж, 11 хүний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр 14 хүн гэмтжээ. Тэдний дунд Туркийн армийн нэг цэрэг байгаа аж. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Халдлага үйлдсэн этгээдүүд “Халифын вант улс” бүлэглэлийн далбааг мандуулсан байсан. Мөн дахин халдлага үйлдэхээ чанга яригчаар бидэнд сануулж байсан” гэжээ. НҮБ болон Британийн Засгийн газар Сирийн дүрвэгсдэд цэвэр ус, хоол хүнсээр хангаж байгаа юм.

1

Энэ сарын эхээр хэт даврагчдын явуулж буй алан хядах ажиллагаанаас зугтааж, 20 мянга гаруй сири иргэн Туркийн хил орчимд байршаад буй. Туркийн Ерөнхийлөгч Режел Тайип Эрдоган хил орчимд нь байршиж, орогнол хүсч буй хүмүүсийг хүлээн авахаас татгалзсаар байгаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри дээрх асуудлаар Эрдогантой уулзахыг хүссэн ч тэрбээр татгалзсан хариу өгсөн билээ. Тэрбээр Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг нэн яаралттай иргэдээ эргүүлэн татахыг сануулаад байгаа юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ