Гага хуримаа хийж, нөхөртэй болсон

img

Дуучин Лейди Гагаг энэ сарын эхээр дөрвөн жилийн турш үерхсэн найз залуу, жүжигчин Тэйлор Киннитэй хуримаа хийсэн хэмээн барууны хэвлэлүүд бичиж байсан билээ. Тэгвэл хэсэг хугацаанд уран бүтээлээс хөндийрч, хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон дуучин бүсгүй өчигдөр “Ellen show”-д оролцож, хэвлэлүүдийн таамаглаж байсан шиг хуримаа хийсэн гэдгээ баталжээ. Тэрбээр “Би 28 жилийн турш өглөө бүр орноосоо ганцаараа босдог байсан. Амьдралынхаа ихэнх хугацаанд ганцаараа хоол идэж, ажилдаа явж, үдэшлэг, цэнгээнд оролцдог байлаа. Харин саяхнаас ганцаараа хийдэг байсан бүх зүйлээ хоёулаа хийдэг боллоо. Сайхан байна. Би хувийн амьдралаа дэлгэхийг хүсдэггүй. Үнэнийг хэлэхэд би жаргалтай байна. Яагаад ийм жаргалтай байна гэж үү. Би хуримаа хийж, нөхөртэй болсон” гэжээ.

1

Гага, Кинни нар ирэх 2016 онд хүүхэдтэй болохоор төлөвлөсөн гэж дуучин бүсгүй нэвтрүүлгийн төгсгөлд ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
заримдаа баба яга шиг харагдаад байдгын
2014-10-19