Катчер “TMZ” сайтыг шүүхэд өгнө

img

Жүжигчин Эштон Катчер гэр бүлийг нь удаа дараа гутаан доромжилж, худал мэдээлэл нийтэд цацсан Америкийн шар мэдээллийн “TMZ” сайтыг шүүхэд өгөхөө мэдэгдэж, сайтын редакцийг уучлалт гуйхыг шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр твиттертээ “Одоо хангалттай. Би гэр бүлээ хамгаалахыг хүсч байна. Эхнэр, охин хоёрыг минь тайван орхихыг хүсэхгүй байгаа бүх хэвлэлийг шүүхэд өгөх болно. Эхний ээлжинд “TMZ” сайт” гэж жиргэжээ.

1

“TMZ” сайт энэ сарын 15-нд “Жүжигчин Мила Кунис тээгч эхийн тусламжтай охинтой болсон”, “Мэндлээд удаагүй байгаа Уатт Исабелли охиныг жүжигчин залуугийн экс эхнэр Деми Мур өсгөхөөр боллоо” гэх худал мэдээлэл нийтэд хүргэжээ. Энэхүү мэдээллийн дараа Катчер шүүхэд гомдол гаргана, сайтын удирдлагуудаас сэтгэл санааны хохирол авах болно гэдгээ сануулсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ