Гол замуудыг чөлөөлөв

img

Хонконгийн цагдаа нар оюутнуудын хаагаад байсан гурван замыг чөлөөлсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Өчигдөр 19.00 цагийн үед 100 гаруй цагдаа Хонконгийн төвд байрлаад буй 500 гаруй оюутан залуусыг хүчээр тарааж, тэдний гол хуаранг бүсэлж, майхануудыг хураасан байна. “AFP” агентлагийн мэдээлж буйгаар “Цагдаа нар гэнэтийн дайралт хийх үеэр оюутнууд эсэргүүцэл үзүүлээгүй. Тиймээс цагдаа нар амархан аргаар оюутнуудын эзэлсэн гурван хурдны замыг амжилттай чөлөөлсөн” гэжээ.

1

Жагсаалыг тэргүүлж буй Хонконгийн их сургуулийн оюутан Жосеф Хон “Бид цагдаа нарын өдөөс хүч хэрэглэхийг хүсээгүй. Тиймээс тэдэнд боломж олгосон юм. Үнэнийг хэлэхэд, бидэнд цагдаа нартай нүүр тулах хангалттай хүч байгаагүй. Тэгэхдээ би хүлээцтэй хандахын хүссэн” гэж хэлсэн байна.

Хонконгийн захирагч Лин Чун-Иен оюутнууд долоо хоногийн дотор тарахгүй бол хүч хэрэглэхээ мэдэгджээ. Тэрбээр “Оюутнууд Засгийн газартайгаа хэлэлцээр хийхгүй, хугацаа алдах нь та нарт аюултай. Энэ жагсаалын улмаас Хонконгийн боловсролын салбар уналтад орлоо. Тиймээс жагсаалаа зогсоож, хичээлдээ яв” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
oyutnuud tuushtai bnaa mundag bna.
2014-10-20