Украины асуудлаар хэлэлцэв
Германы канцлер Ангила Маркелийн хүсэлтийн дагуу өчигдөр Италийн Милан хотноо Украины асуудлаар дугуй ширээний уулзалт зохион байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэхүү уулзалтад канцлерээс гадна Украины ерөнхийлөгч Петр Порошенко, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Италийн Ерөнхий сайд Маттео Рензи, Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон оролцож, байр сууриа илэрхийлжээ.
Тус уулзалтын дараа В.Путин “Петр Порошенко болон Европын орнуудын төлөөлөлтэй уулзсандаа баяртай байна. Тэгэхдээ олон улс Оросыг Украины хямралд буруутгахаа болих хэрэгтэй. Тэгсэн цагт Украинд эдийн засаг болон эд материалын тусламж үзүүлэх болно” гэж хэлсэн байна. Харин Порошенко зүүн хязгаарт болж буй хямралд Орос улс их бага хэмжээгээр оролцсон гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ