Ким Чен Ун тамирчиддаа байр бэлэглэв
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын Инчон хотноо зохион байгууллагдсан Азийн спортын XYII наадмаас алтан медаль хүртсэн тамирчиддаа нэг өрөө байр бэлэглэсэн тухай “AFP” агентлаг мэдээллээ. Мөн мөнгө, хүрэл медаль болон тусгай байрт шалгарсан тамирчдад урамшуулал олгосон байна. Хойд Солонгосын үндэсний шигшээ багийг амжилттай дасгалжуулж, медаль хүртэхэд гавъяа байгуулсан гурван дасгалжуулагчийг “Хүндэт одон”-гоор шагнасан гэж “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тус улсын тамирчид Инчоны наадмаас 11 алт, 9 мөнгө, 37 хүрэл медаль хүртсэн юм.
Ким Чен Ун өнгөрсөн онд олон улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчидаа урамшуулах үүднээс нийслэл Пхеньянд 2500 айлын орон сууц барих шийдвэр гаргасан юм. Энэхүү орон сууц ирэх оны дөрөвдүгээр сард албан ёсоор нээлтээ хийнэ гэж “Хөдөлмөрийн нам”-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэнийг “KCNA” агентлаг уламжлав.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ