Нисгэгч, жолооч нар ажил хаяв
Германы агаарын тээврийн хэд хэдэн компанийн нисгэгчид болон галт тэрэгний жолооч нар ажил хаясан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Нисгэгчид ирэх пүрэв гариг буюу гурван өдрийн хугацаанд ажил хаяхаар болжээ. Харин галт тэрэгний жолооч нар шаардлагыг нь хүлээн авах хүртэл ажил хаяхаа сануулсан байна. Нисгэгчид болон галт тэрэгний жолооч нар ажил хаясан нь тэтгэвэр, урамшууллын асуудлаас болжээ. Энэ үйл явдлын улмаас өчигдөр 2300 нислэг цуцлагдсан бол өнөөдөр 1450 нислэг цуцлагдсан аж.
Ажил хаялтын улмаас хот хоорондын галт тэрэгний гуравны нэг нь үйлчилгээнд гарчээ. Германы Нисгэгчийн холбоо тэтгэврийн асуудлаас болж өнгөрсөн долоо хоногт 12 цагийн хугацаанд ажил хаялт зарлаж, Канцлер Ангела Маркелтэй уулзах санал тавьсан ч татгалзсан хариу авсан билээ.
Холбооноос “Арваас дээш жил ажилласан нисгэгчдэд Засгийн газраас урамшуулал өгөхөөс татгалзсан. Тэдний цалин хангалттай гэж үзсэн учир. Харин 2-4 жилийн хугацаанд ажиллаж буй залуу нисгэгчдэд өгдөг урамшууллыг өнгөрсөн сараас олгохоо больсон. Энэ шийдвэрийн улмаас маш олон нисгэгчийн амьдрал хүндхэн байдалд орсон” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ