“Fury” кино тэргүүллээ
Холливуудын нэрт жүжигчин Брэд Питтийн тоглосон Дэлхийн II дайны тухай өгүүлэх “Fury” уран сайхны кино Америкийн бүх кино чартуудыг тэргүүлж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү уран бүтээл өнгөрсөн лхагва гаригт Нью Йорк хотноо нээлтээ хийсэн юм. 80 сая ам.доллароор бүтсэн дээрх бүтээл хэдхэн хоногийн дотор “Box office”-оос нийтдээ 540 сая ам.долларын ашиг олжээ. Тус уран бүтээлд Брэдээс гадна “Тransformers” киноны од, жүжигчин Шиа ЛаБеф, залуу жүжигчин Логан Лерман, Мишель Пена болон Жон Вернтал нар тоглосон байна. Дэлхийн II дайны талаар өгүүлэх тус бүтээлийн зохиолч, найруулагчаар Дэвид Ауер ажиллажээ.
“Fury” киног “Columbia pictures” кино компани бүтээсэн юм. 1945 оны дөрөвдүгээр сард холбоотны цэргүүд германы нацистуудын эсрэг хийсэн хамгийн сүүлийн цохилтын тухай энэхүү кинод өгүүлэх аж. АНУ-ын армийн дэслэгч Герри Лане таван цэргийн хамт нацистуудын эсрэг хэрхэн тулалдаж буй тухай уг бүтээлд гарах юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ