Дэд ерөнхийлөгчийн хүү хар тамхи хэрэглэжээ
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байдений хүү Хантер Байден хар тамхины хэрэгт холбогдсоны улмаас Тэнгисийн цэргийн албанаасаа хөөгджээ. Түүний цусанд хийсэн шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн тухай “www.theblaze.com” мэдээллээ. Харвардын их сургуулийг хуульч, эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр 2007-2013 онуудад АНУ-ын Тэнгисийн цэргийн нөөцийн газарт гэрээгээр ажиллаж, үүрэг гүйцэтгэдэг байжээ.
Хантер Байден өнгөрсөн оны тавдугаар сарын 7-нд өгсөн шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн нь илэрсэн ч, өнгөрсөн долоо хоногт хөөх тушаалыг баталгаажуулсан гэж Тэнгисийн цэргийн албаны хэвлэл мэдээллийн албаны дарга Адам Негри мэдэгджээ. Харин олон нийт Жое Байден болон Хантер Байден нарыг тайлбар хийхийг шаардаж, Вашингтонд тайван жагсаал зохион байгуулжээ. Хантер Байден харамсч буйгаа илэрхийлж, улсынхаа Батлан хамгаалах салбарт хар толбо үлдээсэндээ ард түмнээсээ уучлалт гуйсан байна. Хантер эхнэр, охиныхоо хамтаар өчигдөр Австрали улс руу амрахаар явсан гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ