Либерийн Ерөнхийлөгч дургүйцлээ илэрхийлэв

img

Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлеаф ДЭМБ, НҮБ болон АНУ-ын Эрүүл мэндийн яаманд хандаж, мэдэгдэл хийсэн тухай “www.nydailynews.com” мэдээллээ.  Ерөнхийлөгч эх оронд нь дэгдэж, иргэдийнх нь амь насанд заналхийлж буй эбола вирусыг зогсоохын тулд ДЭМБ, НҮБ томоохон алхам хийхгүй байна гэж шүүмжилжээ.  Тэрбээр “Эболаг зогсоохын тулд ДЭМБ, НҮБ халдвар гарсан орнуудад мөнгөн тусламж илгээж байна. Үнэндээ олон улс болон байгууллагуудаас илгээгдэж буй мөнгөн тусламжаар цаг тутам халдвар авч буй хүмүүстэй нүүр тулж ажиллахад хүрэлцэхгүй байна. Халдвар авсан Европын орнуудын  хүмүүс эдгэрч байгаа ч эбола бүртгэгдсэн орнуудад ганц ч хүн эдгэрэхгүй байна. Тиймээс АНУ-ын Эрүүл мэндийн яам Либери улсыг анхааралдаа авч, тусламж илгээхийг хүсье” гэж хэлжээ.  Лондоны эбола вирустэй тэмцэх албаны дарга Луси Моргон “AFP” агентлагт ярихдаа “Энэ сарын эцэс гэхэд эболагаар амиа алдсан иргэдийн тоо 6000, халдвар авсан хүмүүсийн тоо 10 мянгад хүрч болзошгүй” гэв.  Өнөөдрийн байдлаар эболагаар 9145 хүн халдвар авч, 4493 хүн амиа алдсан байна. Амиа алдсан иргэдийн 1700 нь Либери улсын иргэн гэнэ.  Өнгөрсөн сард Малайзын Засгийн газар тус улсад 15 сая ам.долларын тусламжийг илгээсэн бол АНУ, Британи, Герман, Францын Эрүүл мэндийн яамнаас нийтдээ 250 сая ам.долларын тусламж үзүүлсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нараа:
хар арьстнуудаас хамаг муу өвчин үүсэх юм. амерк өвөг дээдэс тэднийг боолууд гэж үздэг нь зөв байсан юм уу даа , хэн нэгнийд зарцлагдаад өгснийг нь идээд явах нь тэднийг урт наслах боломж ,эрүүл амьдрах боломж байсим биш үү.
2014-10-21
obama-giin duu:
tendee huleegeed baij bai.
2014-10-21
zochin:
ene afrikiinkhan idekhguy yum geji baikhguy ,khudulji l baiwal ideji bolno gedeg , sarisan bagwaakhainaas garsan khaldwar shuu dee
2014-10-20