Хатан хаанаас тусламж хүсчээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд барьцаалагдсан Британийн гурав дахь иргэн Жон Кантлигийн төрсөн эгч Жессика Кантли өчигдөр “Sunday Times” сонинд ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хэт даврагчдаас ахыгаа суллахыг шаардаж, Британийн хатан хаан II Элизабетаас тусламж хүсчээ. Жессика “Дүүг минь суллахын тулд Хатан хаан болон Ерөнхий сайд Дэвид Камерон нарыг хэт даврагчидтай хэлэлцээр хийхийг хүсье. Иргэнээ хамгаалахыг шаардаж байна. Дүүтэйгээ холбоо тогтоогүй гурван жил боллоо. Бид маш их санаа зовж байна. Хатан хаан та бидний эцсийн найдвар” гэсэн байна. Жон Кантли хоёр жил гаруй хугацаанд сураггүй байсан юм. Түүнийг өнгөрсөн сарын эхээр хэт даврагчид Сириэс барьцаалжээ. Хэт даврагчид өнгөрсөн долоо хоногт Кантлигийн дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж, тун удахгүй цаазлахаа мэдэгдсэн билээ. Тэрбээр видео бичлэгт “Үхэлтэйгээ цуг амьдрах дарамттай юм. Үхлээ урьдчилан мэдэж байна гэдэг үнэхээр хэцүү юм” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ