Двэйн Жонсон Хятадад иржээ

img

 

Холливуудын нэрт жүжигчин Двэйн Жонсон өчигдөр Бээжин хотноо ирж, дэлхийн долоон гайхамшигийн нэг цагаан хэрмийг үзэж сонирхсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жонсон инстаграмдаа цагаан хэрэм дээр авахуулсан зургаа байршуулаад “Гайхалтай” гэж бичжээ. Мөн твиттертээ “Хятад үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй улс юм. Цагаан хэрэм үнэхээр гайхалтай. Хятадад ирэхээсээ өмнө  цагаан хэрэм болон хятадын түүх соёлын тухай бага зэрэг судлах хэрэгтэй байж” гэж жиргэжээ.

Тэрбээр өчигдөр Бээжин хотноо найруулагч Брэтт Ратнер болон уран бүтээлчийн хамтаар сүүлд тоглосон “Hercules” киноныхоо сурталчилгааны ажлаар хүрэлцэн иржээ. Тус бүтээлд гол дүрийг бүтээсэн Оросын супермодель Ирина Шейк сэтгүүлийн зураг авалтын улмаас Хятадад ирээгүй байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ