Эбола дэгдсэн бүс нутгийн иргэдэд урилга, виз олгохгүй
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Эбола халдварт өвчин дэгдсэн бүс нутгийн иргэдэд тодорхойгүй хугацаагаар хувийн урилга , виз олгохгүй гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, Эбола цусархаг халууралт халдварт өвчин 2013 оны сүүлээр Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад дэгдэж, одоогийн байдпаар АНУ, Испани, Сенегал Улсад бүртгэгдээд байгаа билээ.
a
Иймд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тус өвчний тархалт өндөр байгаа бүс нутгийн иргэдэд тодорхойгүй хугацаагаар хувийн урилга, виз олгохгүй байгаа аж. Тиймээс улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэд эбола цусархаг халууралт халдварт өвчин бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчихоос зайлсхийж, холбогдох улсын иргэдийг урихгүй байхыг зөвлөж байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ