Хоёр Солонгос харилцан гал нээв
Хойд Солонгосын хил орчимд өчигдөр 17.00 цагийн үед хоёр Солонгос харилцан гал нээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. АНУ-ын Тагнуулын албанаас мэдээлсэнээр “Хоёр Солонгос ойролцоогоор 12 минутын турш буудалцсан” гэжээ. “Солонгосын хойгийг хоёр хуваадаг цэрэггүй бүсийн орчимд Хойд Солонгосын армийн цэргүүд Өмнөд Солонгосын хилийн цэргийн пост руу эхэлж гал нээсэн. Энэхүү үйл явдлын улмаас хариу гал нээсэн. Буудалцааны үеэр хоёр тал хохирол амсаагүй” гэж БНСУ-ын Засгийн газраас мэдээлжээ.
Хойдын “Хөдөлмөрийн нам”-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хвон И Жэ “KCNA” агентлагт ярихдаа “Өмнөдийн цэргүүд өчигдөр маргаантай бүсэд нэвтэрсэн. Тиймээс гал нээсэн” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ