Ажлын хариуцлага алдсан сайд огцров
Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн сайд Юко Обути Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзсаныхаа дараа албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Түүнийг өнгөрсөн сар төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан хэмээн шүүмжилж, танхимын гишүүд огцрохыг шаардсан билээ.
Тэрбээр “NHK” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Би ажлын хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо. Намайг уучлаарай” гэжээ. Түүнийг дараагийн сонгуулиар Ерөнхий сайд болох өндөр магадлалтай хэмээн барууны хэвлэлүүд бичиж байсан юм. Обути өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Абегийн танхимд Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн сайдын суудалд сууж буй танхимын таван эмэгтэй сайдын нэг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ