Хамба ламтан “AMA”-д оролцоно
Ромын хамба ламтан Францис ирэх сарын 23-нд Нью Йорк хотын “Nokia Theater”-т зохион байгууллагдах 42 дэх удаагийн “The American Music Awards”-д урилгаар оролцохоор болжээ. Энэхүү мэдээллийг “AMA”-ийн зохион байгуулагчид баталсан байна. Нээлтийн үеэр хамба ламтан дуучин Беойнсигийн хамтаар танхимд цугларсан хүмүүст мэндчилгээ дэвшүүлэх гэнэ.
Дуучин бүсгүй твиттертээ “Хамбатантай уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна” гэж жиргэжээ. Францис “Nokia Theater”-т 10 минут саатсаныхаа дараа Америкийн католик сүмийн удирдлагуудтай уулзана гэж “www.dickclark.com” мэдээллээ. Энэ сарын 15-наас “AMA”-д оролцох уран бүтээлчдийг бүртгэж эхэлжээ. 80 гаруй уран бүтээлч 27 номинацийн төлөө өрсөлдөх юм. Тус наадмыг энэ жил реппер гүнж Ники Минаж хөтлөхөөр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ