Сьерра-Леон руу 3000 цэргээ илгээлээ
Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон эбола вирусын улмаас 1500 гаруй иргэнээ алдаад буй Сьерра-Леон улс руу эхний 3000 цэргээ илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өчигдөр цэргүүд нийслэл Кенема хотод байрлах Британийн эрүүл мэндийн газарт очиж, халдвар авсан хүмүүст тусламж үзүүлж эхэлжээ. Энэ сарын 9-нд Британи тус улс руу 56 эмч, 31 сувилагч 13 сайн дурын ажилчин илгээсэн билээ. Тэд өчигдөр эх орондоо ирж, эболаг зогсоох эм гаргаж авахаар ажиллаж эхэлжээ.
1
Армийн генерал Ник Картер “Өнгөрсөн сараас Сьерра-Леон улсад эболагийн халдвар авсан хүмүүсийн ор, хөнжлийн даавуу, хувцас, ариун цэврийн хэрэглэл хулгайлдаг хувь хүн болон гэмт бүлэглэл ихссэн гэж тус улсын Ерөнхийлөгч Эрнест Бай Корома ДЭМБ-д мэдэгдсэн. Энэ үйл явдлын дараа Ерөнхий сайд Камерон санаатайгаар халдвар тарааж буй гэмт этгээдүүдийг барих, тэднийг бусармаг үйлдлийг таслан зогсоох үүднээс 3000 цэргээ илгээхээр шийдвэрлэсэн. Шаардлагатай гэж үзвэл цэргийнхээ тоог нэмж магадгүй” гэж ярьсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ