Барьцаанд байгаа иргэдийг харуулжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл барьцаанд нь буй Сири, Турк улсын иргэдийг видео бичлэгийн тусламжтай харуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэдний барьцаанд Сирийн 9, Туркийн 6 иргэн байгаа аж. Барьцааны иргэдэд нэгэн жигд улбар шар өнгийн хувцас өмсүүлсэн байжээ.
1
Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдади ирэх долоо хоногт хэт даврагчдын барьцаанд байгаа АНУ, Британи зэрэг европын орнуудын хүмүүсийн дүрс бичлэгийг үзүүлэхээр бэлдсэн гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Миний уур дээд цэгтээ хүрлээ. Туркийн Ерөнхийлөгч Режел Тайип Эрдоган болон Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад бидний эсрэг нэгдсэний төлөө тэднийг цаазлах болно” гэжээ.
Хэт даврагчид өнгөрсөн наймдугаар сард “Бидний барьцаанд АНУ-ын 7, Британийн 6, Германы 2, Францын 3 иргэн байгаа” гэж мэдэгдсэн юм. Энэхүү мэдээлэл эх сурвалж муутай гэж Пентагоны тэргүүн Чак Хейгл мэдэгдэж, түрүүлж алхам хийхгүй гэдгээ сануулсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ