Кимийн зурагтай футболк рекорд эвдэв
Реалити шоуны од Ким Кардашины зурагтай футболк борлуулалтаараа рекорд эвдсэн тухай “www.nydailynews.com” мэдээллээ. Тус футболкт Кимийн 2008-2014 онуудад дэлгэцнээ гарсан “Кардашиныхантай хамт” реалити шоуны үеэр уйлж буй 50 гаруй зургийг нь шигтгэсэн аж. “Уйланхай Ким Кардашин” гэх футболк 12 долларын үнэтэй бөгөөд гурван өдрийн дотор 150 мянган хувь зарагдсан байна.
1
Хар саарал өнгийн энэхүү футболк дээр Кимийн уйлж буй олон төрлийн зургийг нэгэн дор харахыг хүссэн худалдан авагчид дугаар үүсгэж эхэлсэн гэж анх худалдах санааг гаргасан Херен Эн хэлжээ. Тэрбээр “Кимийг эрчүүд шүтэн биширч, хүүхнүүд үзэн яддаг. Би “Google”-ийн тусламжтай Ким Кардашины зургийг харах дуртай. Түүний олон янзын гайхалтай зургууд бий. Тэгэхдээ уйлж буй зургууд нь миний хувьд мөнгө гэдгийг саяхнаас ойлгосон. Тиймээс л энэ футболкийг бүтээх санаа төрсөн” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ