Керри Вашингтон: Оливия Поп намайг илүү хүчтэй болгосон

img

“Скандал” цувралын од, жүжигчин Керри Вашингтон “Allure” сэтгүүлийн нүүр хуудсыг  чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

6

-Саяхан төрсөн гэхэд гайхалтай харагдаж байна шүү?

-Баярлалаа. Хүүхдээ тээж байхдаа зураг авалттай байсан учир их ядарч сульдаж байсан. Тэгэхдээ бүх зүйл өнгөрч, эргээд эрч хүчтэй болсондоо баяртай байгаа. Хүүхэд минь эрүүл саруул бойжиж, гэр бүл минь аз жаргалтай байна.

7

-Terez Owens.com” сайт таныг хөлбөмбөгчин Намди Асамагтай хуримласан гэж мэдээлсэн. Энэ үнэн үү?

-Хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна. Ойлгоорой.

7

-Тун удахгүй “Скандал” дөрөв дэх цувралаа гаргахаар төлөвлөж буй. Энэ тухайд?

-Би бардам хэлж чадна. “Скандал” цуврал гарсан цагаасаа олон сая үзэгчийг байлдан дагуулсан. Яг л хүчтэй давалгаа шиг. Бид АНУ-ын иргэн мөртлөө Цагаан ордонд юу болдог, ямар яриа өрнөдөг гэдгийг тэр бүр мэддэггүй. Харин энэ цуврал дээрх асуултад уран бүтээлч сэтгэлгээгээр хариулт өгөхөөр хичээж байгаа.

7

-Та уран бүтээлч гэж нэрлэгдээд хэдэн жил болж байна?

-Би одоо 37 настай. 17 настай байхдаа анхныхаа дүрийг бүтээж байсан. Тиймээс уран бүтээлч, жүжигчин гэгдээд 20 гаруй жил болчихож.

7

-Би таны хамгийн сүүлд жиргэсэн жиргээг танд уншиж сонирхуулья. “Нүүрээ будсан эмэгтэйчүүд хамгийн хөөрхөн харагддаг гэж үү. Үнэнийг хэлэхэд, би нүүрээ будаагүй байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг” гэсэн  байсан?

-Би ирэх сар худалдаанд гарахаар төлөвлөж буй “Allure” сэтгүүлийн нүүр хуудсыг чимэхдээ нүүрээ будаагүй. Одоо үед нүүрээ будаагүй эмэгтэйчүүд илүү сайхан, гоёмсог харагддаг болсон. Тиймээс л “Нүүрээ будсан эмэгтэйчүүд хөөрхөн харагддаг гэж үү. Үнэнийг хэлэхэд, би нүүрээ будаагүй байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг” гэж жиргэсэн юм. Би бусад шиг твиттерийн тусламжтай цэцэн мэргэн мэт аашилдаггүй. Твиттер бол үзэл бодлоо цөөн үгээр бусдад дамжуулахыг тулд бүтээгдсэн гэж боддог. Харин Холливууд гэлтгүй олон алдартнуудын жиргээг уншихад ухаарал хайрлах гэж оролдож байгаа мэт санагддаг. Иймэрхүү төрлийн жиргээг уншихаар тэр фэйбүүкээ ашигла гэж хэлмээр санагддаг.

7

-Таныг бачууруулсан ганц жиргээг сонирхуулаач?

-Одоо санахгүй байна аа. Миний санахаар дуучин Майли Сайрусын эбола дэгдсэн орнуудын хүмүүст хандаж жиргэсэн жиргээ, дургүйцлийг минь хүргэсэн. Тэрбээр “Гараа угаа. Тэгвэл эбола чамайг тойрч гарна” гэсэн байсан. Намайг уучлаарай шууд хэлж буй учир утгыг нь жоохон зөрүүлсэн байж магадгүй. Тэгэхдээ залуу хүн ийм дорой сэтгэлгээтэй байж болохгүй.

7

-Та 2009 оноос эхэлж “Скандал” цувралын гол дүрийг бүтээсэн. Энэ бүтээл “Алтан бөмбөрцөг”, “MTV”, “Эмми” наамдын шагнал хүртсэн. Мөн өнөөдрийг хүртэл олон сая үзэгчтэй буйн гол шалтгаан нь таны чадвар голлох үүргийг гүйцэтгэж буй.  Киноны гол дүр, Керри Вашингтон хоёр энэ хугацаанд нэг хүн болсон гэж хэлж чадах уу?

-Найруулагч хамгийн эхэнд гол дүрийнхээ нэрийг цаасан дээр эхэлж тавьдаг. Тиймээс киноны амин сүнс бол гол дүр. Биеийн бүтцээр нь авч үзвэл зүрх гэсэн үг. “Скандал” цувралын гол дүр Оливия Попийн дүрийг би бүтээсэн. Би анх зохиолоо авахад Оливия Поп цаасан дээрх Керри Вашингтон гэдгийг шууд ойлгосон.

7

-Эхний хоёр цувралын дараагаас энэхүү уран бүтээл эцэг эхчүүдээс шүүмжлэлд өртсөн?

-Ямар шалтгаанаар.

7

-Киноны дор “Бүх насныханд зориулсан” гэж бичсэн мөртлөө насанд хүргэгчдийн хэсэг их дүрслэгдсэн. Тиймээс л...?

-Энэ киноны оршил хэсэгт “Цагаан ордонд юу болдог вэ” гэх асуултад хариулахын тулд энэхүү бүтээлийг хийсэн. Ингэж хариулах нь зөв байхаа.

6

-Та нэг ярилцлагынхаа үеэр “Оливия Поп намайг хүчтэй болоход туслалцаа үзүүлсэн” гэсэн. Хийсвэр сэтгэлгээнээс урган гарсан дүр таныг ямар аргаар хүчтэй болгосон юм бэ?

-Оливия Поп бол бүх эмэгтэй уран бүтээлчийн мөрөөдлийн дүр. Тиймээс энэ дүрийг сайн бүтээхийн тулд би уран бүтээлчийнхээ хувиар их хөдөлмөрлөсөн. Маш их уншиж, олон хүнтэй нэгэн зэрэг харилцсан. Намайг үргэлж хурцалж, бусдаас илүү байхыг шаардсан. Оливия Поп гэх сэтгэлгээнээс ургасан дүр бодит амьдралд дээрх Керри Вашингтон гэх эмэгтэйг илүү хүчирхэг болгосон юм.

7

-Сайхан хариулт байна.

-Баярлалаа.

7

-Таныг хэн нэгэн “Аватар” киноны од жүжигчин Зое Салданатай адилхан гэж хэлж байсан уу?

-Тиймээ. Уулзсан 10 хүний тал нь Зое Салданатай адилхан гэдэг. Зарим нь эгч дүүс биш биз гэж асуудаг.

6

-Эмэгтэй хүн байх?

-Эрчүүд биднээс “Та нар сормуусаа будах үедээ яагаад амаа ангайдаг юм”, “Өндөр өсгийт өмссөн мөртлөө яаж пүүз өмссөн мэт тайван алхдаг байна”, “Өглөө ганцхан таваг ногооны салат идчихээд яаж өдөржингөө эрч хүчтэй явдаг юм”, “Яагаад эмэгтэйчүүдээс өдрийн турш гоёмсог үнэр үнэртдэг байна аа” гэж асуудаг. Бид эрчүүдээс дээрх асуултаас бараг асуудаггүй биз дээ. Тиймээс л эмэгтэй хүн байх их хариуцлагатай ажил гэдгийг хэзээ ч мартах болохгүй.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chempo:
uneheeer gaihaltai jujigchin busgui :d sshine tsuvraliiig tesen yadan huleejiinaaa uneheer tasartsan kino.
2014-10-22