Австрали хүү хэт даврагч болжээ

img

Австрали улсын иргэн 17 настай Абдуллах Илмер гэгч Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд дайчнаар элссэн тухайгаа мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр Засгийн газартаа видео бичлэг ирүүлсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Видео бичлэгт тэрбээр Австралийн Ерөнхий сайд Тони Эбботыг буруутгаж, Иракт явуулж буй цэргийн ажиллагаагаа цуцлахгүй бол нутаг нэгтнээ алах болно гэж сүрдүүлжээ.

Абдуллах Илмер видео мэдэгдэлдээ “Тун удахгүй АНУ-ын Цагаан ордон, Их Британийн хатан хааны Букингемийн ордны дээр “Халифын вант улс”-ын далбааг мандуулах болно. Бид энэ дэлхийг захирах болно” гэсэн байна.

1

Австралийн талаас мэдэгдэхээ “Абдуллах Илмер Седней  хотноо төрсөн. Хүүгийн ээж болон эгч, дүүг нь мөрдөгчид шалгаж байгаа. Тэрбээр хэзээ Иракт очиж, хэт даврагч болсон нь нууц хэвээр байна. Гэр бүлийнх нь хүртэл мэдээлэл муутай байгаа” гэжээ. Тус улсын Ерөнхий сайд өнгөрсөн сарын 25-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран ажиллах гэрээ байгуулж, Иракт агаараас цохилт өгч эхэлсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

klongo:
hunii erheer amidarsnaas uuriin erheer ug gedgiin zuw duu naanaa nohoin vhleer uh archaagui muu teneg batsaan, ger buliinhendee tus bolohiin orond alan hyadagch nartai negdeed baatar boloh geed baliar umhii tsogtsos boloh ni dee
2014-10-22
засссссссссс:
ану-ын талыг баримтлагчид лалынхныг хэт даврагчид гэнэ. лалынханы зүгээс авч үзвэл харин ану хэт даврагч болно. тийм биш гэж үү? мөрөөрөө байсан иракийг ямар байдалд орууллаа даа. дайн л өдүүлж байгаа бол обама ч бай хэн ч бай хэти даврагч л болно
2014-10-22
mongol:
wahahahaaa managr heneeei teneg batsaan
2014-10-22
yag unen:
ene muu udahgui .
2014-10-22
asuuh:
muu g u l u g udahgui uhne l biz
2014-10-22