Лин Чун-Иен “ВВС”-д яриа өгөхөөс татгалзав
Хонконгийн захирагч Лин Чун-Иен Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгөхөөс татгалзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Хятадын “Синьхуа” агентлагт “Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оюутнуудыг өдөөн турхирч, жагсаалд уриалан дуудаж байна. Тэдний нийтлэлийн бодлого оюутнуудыг чиглэж, Хонконгийн Засгийн газрыг буруутгаж буй” гэж ярьжээ.
1
“ВВС” агентлагийн сэтгүүлч Жереми Кларксон Хонконгийн захирагчаас жагсаал болон улс оронд нь өрнөж буй асуудлаар ярилцлага авахыг хүссэн ч татгалзсан хариу авсан байна. Сэтгүүлч твиттертээ “Хонконгийн захирагч энэ жагсаалд барууны хэвлэлүүдийг буруутгахаа боль. Дотоод, гадаадад болж буй үйл явдлыг шууд дамжуулах нь хэвлэлийнхний үүрэг” гэж жиргэжээ. Лин Чун-Иен ямар шалтгаанаар “ВВС” агентлагт ярилцлага өгөхөөс татгалзсанаа тайлбарлахаас татгалзаж, шаардлагатай гэж үзвэл оюутнуудын жагсаалыг шууд дамжуулах эрх авсан барууны хэвлэлүүдэд хориг тавихаа сануулжээ.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Бээжингийн удирдлагууд “ВВС” агентлаг, “Нью Йорк таймс” сонин, “Блумберг” телевизийн цахим хуудсыг тодорхойгүй хугацаагаар хаасан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ