Сэтгүүлчдийг суллахыг шаардав

img

Өнгөрсөн оны зургадугаар сарын 23-ны өдөр Египетийн Дээд шүүх “Al-Jazeera” агентлагийн гурван сэтгүүлч болох Петер Гресте, Мохамед Фамми нарт долоон жил, Абдулла Барер Мохамедыг 10 жил хорих ялаар шийтгэсэн бол “Лалын ахан дүүс” намын 183 гишүүнд цаазаар авах ял оноосон билээ. Сэтгүүлчдийг экс Ерөнхийлөгч Муххамид Мурсигийн дэмжигч “Лалын ахан дүүс” бүлэглэлийг дэмжсэн мэдээ, нийтлэл бичсэн хэмээн буруутгасан юм. Тэгвэл нийслэл Каир хотноо сэтгүүлчдийг суллахыг шаардсан 5000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд оролцогчдын 100 гаруй нь “Al-Jazeera” агентлагийн ажилчид гэж “AFP” агентлаг мэдээллээ.

1

Египетийн Ерөнхийлөгч, генерал Абдель Фаттах аль-Сиси “Нэгдүгээр” сувагт өгсөн мэдэгдлийнхээ үеэр “Каир хотод эмх замбараагүй байдал үүсгэж, ялтанг өмгөөлж буй жагсагчдыг яг одоо тарахгүй бол хүч хэрэглэх болно” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ