Украин нялх хүүхэд шиг аашилж байна
Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж буй Германы Канцлер Ангела Меркельтэй уулзах үеэрээ “Украин нялх хүүхэд шиг аашилж, бүх асуудлаа олон улсаар шийдвэрлүүлэхийг хүсч байна. Энэ улс дотоодын хямралаа бие дааж шийдвэрлэх хангалттай хүч бий. Харин Украины эрхэм Ерөнхийлөгч Петр Порошенко гартаа байгаа боломжоо ашиглахгүй, зөвхөн АНУ тэргүүтэй орнуудаас тусламж авахыг илүүд үзэж байна” гэж ярьжээ. Тэрбээр ярианыхаа төгсгөлд “Порошенко ард түмнээ хооллохын оронд армиа зэвсгээр хангахыг илүүд үзэж байна. Эрхэм Ерөнхийлөгч ард түмнээ армиараа сольж буйд сэтгэл зовж байна. Тэрбээр хий төсөөллөөр Оросыг бүх зүйлд буруутгахыг оролдож байгаа нь өөрсдөд эргээд аюултай. Путинийг басах хэрэггүй” гэж хэлсэн хэмээн “www.k-z.com.ua” мэдээллээ.
1
Канцлер Ангела Меркель төрийн айлчлал хийхээр Братислав хотноо өчигдөр ирсэн аж. Тэрбээр Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа “Порошенко гэлтгүй Украины удирдлагууд Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай ахан дүүсийн ёсоор нээлттэй ярилцах хэрэгтэй. Украин хямралаас гарч, Орос нэрээ цэвэрлэх хамгийн зөв алхам” хэмээсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ