“Халифын вант улс” 2000 гаруй эмэгтэй дайчинтай

img

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Жамес Комеу хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд 14-39 насны 2000 гаруй эмэгтэй дайчин үүрэг гүйцэтгэдэг гэв. Тэдний ихэнх нь ирак эмэгтэйчүүд аж. Мөн Турк, Сири, Йордоны эмэгтэйчүүд ч элссэн гэжээ. Тус бүлэглэлийг Британийн тагнуулын алба нийт 50-100 мянган дайчинтай хэмээн мэдээлж байсан юм.

1

Иракийн Ерөнхий сайд Хайдар аль-Абади “ВВС” агентлагт “Ирак эмэгтэйчүүд амьд үлдэхийн тулд хэт даврагч болж, буруу замыг сонгож байна. Өнгөрсөн долоо хоногт Багдад хотын Захиргааны байрны өмнө болсон халдлагыг долоон хэт даврагч эмэгтэй үйлдсэн нь тогтоогдсон. Тиймээс хэт даврагч эмэгтэйчүүд эрчүүд шигээ аюултай. Эмэгтэй дайчид алан хядах ажиллагаанд оролцох, армийнхантай тулалдахаас гадна хэт даврагчидтай гэрлэх, хүүхдийг нь төрүүлэх зэргээр тэдний хэрэгцээг хангадаг” гэж ярьсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ