Нөхрөө казиногоор үйлчлүүлэхийг зөвшөөрөв

img

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлекийн эхнэр Жэннифер Гарнер нөхөртэйгээ итгэлцлийн гэрээ байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн зургадугаар сард жүжигчин залууг Лас Вегас хотноо үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй казиногоор үйлчлүүлэхийг нь хориглосон юм. “Бен Аффлек мөрийтэй тоглоом тоглох үедээ казиногийн ажилчидтай дээрэнгүй харьцахаас гадна хэтэрхий их мөнгийг нэг дор алддаг. Энэ үйл явдлын улмаас жүжигчний үйлчлүүлсэн казиног хэвлэлийнхэн тайван орхидоггүй. Тиймээс дээрх шийдвэрийг гаргасан” гэж “Las Vegas” казиногийн менежер  Петр Арсео ярьжээ.

1

Тэгвэл мөрийтэй тоглоом, архи зэрэг асуудлаас болж хэд хэдэн удаа салж байсан хосууд нэг нэгэндээ итгэл хүлээлгэн, дуртай зүйлд нь хориг тавихаа больжээ. Гарнер нөхрөө мөрийтэй тоглоом тоглоход нь дургүй хэдий ч түүнд боломж олгохоор шийдэж, “Мөрийтэй тоглоом тоглохыг нь зөвшөөрсөн” гэж Dish Nation” сувагт ярьсан байна. Тэрбээр “Морь давхихыг хүсдэг. Шувуу нисэхийг хүсдэг. Тэгтэл бид тэдний дуртай зүйлийг нь хийлгэхгүй хорьж, цагдаад байвал эргээд бидэнд аюултай. Нөхөр минь мөрийтэй тоглодог. Энэ зүйлээс нь болж бид байнга муудалцдаг ч гэсэн түүнийхээ хоббиг хүндэтгэхээр шийдлээ” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

las vegas:
neg mor suir gesiim baijee
2014-10-22