АНУ-ын иргэн суллагдав
Хойд Солонгосын төв шоронд энэ оны дөрөвдүгээр сараас хоригдож байсан АНУ-ын иргэн 56 настай Жеффри Фаул суллагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр тусгай онгоцоор Америкт очиж, гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ. Фаул ямар нэгэн хэвлэлд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ярилцлага өгөхгүй гэдгээ мэдэгджээ. АНУ-ын тал иргэнээ суллуулахын тулд Хойдын удирдлагуудтай ямар хэлэлцээр хийсэн нь нууц хэвээр байгаа юм. “AFP” агентлаг “Жеффри Фаулыг суллуулахын тулд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж мэдээлжээ.
1
Жеффри Фаулийг Хойд Солонгосын Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж, шүүхээс зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Түүнийг “Чонжин хотын “Lounge” гэх рестораны эрэгтэйчүүдийн бие засах өрөөнд библи судар үлдээж, барууны шашинг дэлгэрүүлэхийг оролдсон” хэмээн буруутгасан юм. Фаулээс гадна хойд Солонгост 24 настай Маттью Миллер, 47 настай Кеннет Бей нар хоригдож буй юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ