Хятадад эбола бүртгэгдээгүй
БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны сайд Чэнь Жү “Синьхуа” агентлагт ярихдаа “Баруун Африкийн гурван оронд дэгдсэн үхлийн аюулт эбола вирус Хятадад бүртгэгдээгүй” гэж мэдэгдэв. Тэрбээр “Өчигдрөөс эхэлж барууны хэвлэлүүдээр “Хятадын Гуандан мужийн нисэх буудалд хүрэлцэн ирсэн жуулчдаас шинжилгээ авахад 43 хүнээс халдвар илэрсэн” гэж мэдээлсэн. Энэхүү мэдээллийг үгүйсгэж байна. Дээрх хүмүүсээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан. Албан ёсоор мэдэгдэхэд дээрх мэдээлэл бол хуурамч. Хятад улс Гвиней, Либер, Сьерра-Леон улсад эбола вирус бүртгэгдсэний дараа онгоцны буудал, галт тэрэгний зогсоол зэрэг гадаадын жуулчид их зорчдог газруудад хяналтаа тогтоосон. Мөн эбола дэгдсэн улсын иргэдийг өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл хүлээн аваагүй” гэж ярьсан байна.
1
Гуандан мужийн Чаожоу хотод өчигдрөөс эхэлж олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгууллагдаж эхэлсэн юм. Жуулчдын урсгал ихссэнээс болж эмч, сувилагчид Гуандан мужийн нисэх буудлаар үйлчлүүлсэн гадаад, дотоодын жуулчдаас сорилго, шинжилгээ авч эхэлсэн тухай “Xinhuanet.com” мэдээллээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ