Жоли амьдрал дээрээ ч жүжиглэдэг
Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн экс нөхөр жүжигчин Белли Боб Торнтон “www.dailymail.co.uk” сайтад ярилцлага өгөх үеэрээ “Жоли амьдрал дээрээ ч жүжиглэдэг. Энэ бүсгүйн амьдрал сайтар найруулсан жүжиг” хэмээн хэлжээ. Тэрбээр “Жоли надаас салахдаа “Би дахин эр хүнтэй учрахгүй, хуримаа хийхгүй” гэж хэлсэн. Тэр амласандаа хүрээгүй. Заавал эр хүн амласандаа хүрдэг байх ёстой гэж үү. Эмэгтэй хүн ч гэсэн амласандаа хүрдэг байх хэрэгтэй. Жоли хэдхэн сарын өмнө Брэд Питтэй хуримаа хийсэн. Хүн бүхэн тэднийг гайхалтай тохирсон хос гэдэг. Үнэнийг хэлэхэд бид илүү тохирдог байсан. Миний бодлоор тэд камерийн өмнө гайхалтай харагддаг байх. Харин гэрт дотроо...” гэсэн байна.
1
Белли, Жоли нар 1990 онд дэлгэцнээ гарч байсан “Pushing Tin” киноны гол дүрийг бүтээж байжээ. Тэд 2000 оны нэгдүгээр сард хуримаа хийж 2003 оны гуравдугаар сард салцгаасан билээ. 2005 онд Жоли, Брэдтэй танилцаж, саяхан хуримаа хийсэн бол Белли 2006 онд жүжигчин Лаура Дерэнтэй хуримаа хийжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ