Хэн ч зам тээврийн ослыг хүсдэггүй, гэхдээ ...
Өнөөдөр Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн өдөр. Энэ өдөрт зориулан зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх өдөрлөгийг Замын цагдаагийн газраас зохион байгууллаа.
й
Энэ өдөрлөгийн хүрээнд зам тээврийн осолд өртсөн таван тээврийн хэрэгслийг ямар шалтгаанаар осолд орсон тайлбарын хамт ачигч автомашин дээр ачиж, цагдаа, эмнэлэг, шуурхай алба, буяны ажлын машин, явган зорчигч иргэдийн хамт цуваа явуулав. Энэхүү цуваа Баянзүрх дүүргийн нутаг Чулуун-Овооны аюулгүй тойргоос баруун тийш Энхтайваны өргөн чөлөөгөөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Баруун чиглэлийн авто вокзал Драгон төв орж өдөрлөгийн нээлтээ хийсэн юм. Нээлтийн арга хэмжээний дараа “Чингисийн талбай” дээр ирж, зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгууллаа. Энэ үеэр иргэдэд ослоос урьдчилан сэргийлэх уриа, санамж сэрэмжлүүлэг, гарын авлага, ном, брошур тараах ажлыг зохион байгуулав.
й
2014 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 1566 гэмт хэрэг бүртгэгдэж, ослын улмаас 368 хүн нас барж, 1001 хүн гэмтсэн аж. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 48.3 хувь нь нийслэлд, 51.7 хувь нь орон нутагт, зам тээврийн ослын улмаас нас барсан хүний 28.5 хувь нь нийслэлд, 71.5 хувь нь орон нутагт, гэмтсэн хүний 51.7 хувь нийслэлд, 48.3 хувь орон нутгийн замд тус тус осол өртсөн аж.
й
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ