Газын зурваст очиж, биечлэн танилцана

img

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Газын зурваст очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болжээ. Тэрбээр ирэх долоо хоногт НҮБ болон АНУ-ын төлөөлөгчидтэй Газын зурваст очиж, Израйлийн талаас илгээсэн пуужингийн цохилтын улмаас сүйдсэн сургуулийн барилга, байгууламжтай танилцахаар болсон гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Бан Ги Мүн “AFP” агентлагт “1999-2010 оны хооронд НҮБ Газын зурваст 117 сургууль, 59 цэцэрлэг, 27 өдөр өнжүүлэх төв, хоёр спортын ордон барьж өгсөн. Харамсалтай нь өнгөрсөн долоодугаар сараас эхэлсэн мөргөлдөөний улмаас дээрх байгууламжуудын 80 хувь нь сүйдэж, өнөөг хүртэл 20 мянга гаруй хүүхэд сургуульдаа явж чадахгүй байна” гэж ярьжээ.

1

Бан Ги Мүн Газын зурваст долоон цаг саатах аж. Энэ үеэр Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас болон Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзахаар болжээ. Өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Израйль, Палестиний удирдлагууд Газын зурваст явуулж буй мөргөлдөөнөө зогсоож, урт хугацааны туршид хэрэгжих гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан юм. Гурван израйль хүүгийн үхлээс эхлэлтэй мөргөлдөөний улмаас Палестинийн 1200 иргэн, Израйлийн 67 иргэн, “Хамас” бүлэглэлийн 142 дайчин амиа алджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ