Гүнж жирэмсэн гэдгээ батлав
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж Александр Луигийн ээж гүнж Кейт Миддилтон өчигдөр Лондон хотын Үндэсний түүхийн музейн нээлтэд ханхүү Уильямын хамтаар оролцжээ. Түүнийг өнгөрсөн сараас эхлэн хоёр ихэр охин тээж байгаа хэмээн хэвлэлүүд бичих болсон юм. Нээлтийн арга хэмжээнд гүнжтэн “Chanel” брэндийн усан цэнхэр өнгийн даашинз өмссөн байжээ. Даашинзны цаанаас түүний жирэмсэн гэдэг нь мэдэгдэхгүй байсан ч тэрбээр хэвлэлийнхэнд музейн талаар яриа өгч байхдаа өөрийгөө жирэмсэн гэдгээ хэлсэн байна.
1
Британийн “www.dailymail.co.uk” сайтын сэтгүүлч гүнжээс “Таныг жирэмсэн гэх юм. Энэ үнэн үү” хэмээн асуухад тэрбээр “Тийм” гэж хариулсан байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Кейт Миддилтон 13 долоо хоногтой” гэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ