Улаанбаатар хотыг “Google maps”-ээс тольдоно

img

Монгол Улсын нийслэлийг “Google maps” буюу Гүүглийн газрын зургаас тольдох боломж бүрдэж байна. Чингис хааны нэрэмжит төв талбайд өнөөдөр "Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч Google компанитай хамтран Улаанбаатарын зураглалыг “Google Street View” –д оруулж эхэлснийг нийтэд мэдээлэх үйл ажиллагаа боллоо.

б

Энэхүү үйл ажиллагааны нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан олон нийтийн бодлогын Ерөнхий захирал Сюзан Пойнтер болон бусад албан хүмүүс оролцов.

б

Манайх “Google Street View”-д нэгдэж буй 61 дэх улс бөгөөд Азийн анхны орон болж буй нь онцлог юм. “Google” компанийн ажилтнууд өнгөрөгч зургаадугаар сараас Улаанбаатар хотыг “Google Street View”-д оруулах ажлаа эхлүүлэн, манай улсад зочлон зураг авсан байна. Одоогийн байдлаар Чингис хааны нэрэмжит төв талбай, хотоос холгүй орших Чингис хааны морь хөшөө, XIII зуун түүх соёлын цогцолбор  “Google maps”-д орсныг үйл ажиллагааны үеэр сонирхууллаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “ Улаанбаатар хот төв Азийн хамгийн өрсөлдөх чадвартай хот болох нэг ажил өнөөдөр эхэлж байна гэдгийг та бүхэнд хэлэхдээ баяртай байна. Дэлхийг эзлээд байгаа Google-тэй хамтраад нийслэлээ хамгийн өрсөлдөх чадвартай, интернэтийн орчин бүрдсэн хот болгох үйл ажиллагаа эхэлж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт гэр орноо орхиод гадагшаа явсан хүн, интернэт орж, “Google maps”-т хандаад өөрийн байшин саваа харчих боломжтой болно. Манай таксины жолоо нар ямар гудамжид яаж очихоо төвөггүй олно. Нийслэлд маань ирсэн жуулчид хаашаа явах, хаагуур аялахаа төвөггүй мэдэж чадах юм” гэх хэлэв.

ө

“Google Street View” нь “Google mаps”-ын түгээмэл үзэгдэл бөгөөд хэрэглэгчдэд гудамжны түвшний панорам зургаар дамжуулан орчноо бодитойгоор залуурдаж судлах боломж олгодог юм. “Street View”-ийн хэрэглэгч нь газрын зургийн зүүн гар талд байрдах улбар шар өнгийн тэмдгийг чирч, хөх өнгөөр онцолсон гудамж дээр эсвэл Google mаps дээрх хамгийн орйн нарийвчилсан түвшин рүү татах замаар гудамжны түвшний зураглал руу хандаж болох аж.

а

Үйл ажиллагааны үеэр Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан олон нийтийн бодлогын Ерөнхий захирал Сюзан Пойнтер, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд “Google maps”ын тугийг гардуулан өгсөн ба өнөөдрөөс эхлэн нийслэлийн гудамжаар зорчиж, зураг авах машиныг хүлээлгэн өгсөн юм.

ө

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mglooo:
delhiin ali ch hotod gudamj tohoi buree harj boldog ymaa.yagaav nogoo eronhii said s.bayriin amerik dahi hausiinhaa gadna zulegee uslaad zogsoj bga google mapsiin zurag bdag da yg tegj todoor ergen toiron bugd gardag bhgui yu.mgl hamgiin suuld tov hesgiin heden zurgaa av.d tavisan bololtoi.
2014-10-23
ggggg:
zugeer l deer ueiin avsan heden zuragnuud l bn shte.gadaadiin tom hotuudiinh shig gudamj buhend bdag kameriin zuraglal bish bn lee kkk.hu namiin huuchin shatsan bairnii zurag ch bh shig yu vee onigoo onigoo
2014-10-23
eeldee:
zarim humuusiin comment uneheer buhimdmaar baina shuu. tagnuul hiij baina ch geh shig... arai ch zaluu hun iim hotsrogdson setgehuitei bish baih. minii bodloor ene commentiig 50-60 hurch yavaa hogshin hun bichsen bailgui dee. iim yum bolgoniig har setgehuigeer huleej avch, china bol muu usa bol sain gesen huuchinsag burangui uzleesee salaasai daa. zovhon mongoliin site-uudiig bish gadnii olon saihan medeelliin unen bodit baidald analiz hiichiheer page uud zunduu baina shuu dee. manaihaan bitgii iim arai denduu gehed heterhii denduu hotsrogdson tamiin togoonii baildaa... setgeleer unamaar yum.
2014-10-23
zochin :
azid anhniih ch bish l de
2014-10-23
yu ch medehgui usan tolgoinuud:
ta nar google street view gej er n yu yariad bgaag n oilgoj bgamu. deer ued harj boldog bsn ch geh shig. hezee harj boldog bsin. tagnuul geed bgaa humuust helhed naad setgelgeenii hotsrogdloosoo garch ertontsiig bodit nudeer haraach. 21-r zuund ichij uhmeer hartai kommunist ovoogiin ugnees zorj uzeegui nusgainuud l bhin. hogjil devshil bolhoos hotiin gudamjiig tagnuuldaj yadin. husvel hiimel daguulaar cholootei harj chadah yumig. gogo google maps. ub-n zahirgaa yamartai ch shineer setgej bn eruul salhi oruulj bn. huuchin bsn heden guzee-darga hurganuudiig bodvol ireeduitei ajilj bn amjilt husye. gogo
2014-10-23
hudalaa :
deer ued harj boldog bsn .odoo ch harj bolj bga .yun shine gej bgaa um bol
2014-10-23
dddd:
ene bol anu-iin tagnuul mash nariivchlaltai zurag gargaj baina gsen ug!! tagnuuluud!!
2014-10-22
mmmm:
hyanalt nertei baagii yamar erguu yum be google ashiglaj uzeegumu haa*n
2014-10-22
hyanalt:
zasgiin gazriin ordong google eer gadniihan hyana gsn vg vv tagnuuliinhan maani zvgeer suuhgvi gedegt naiday
2014-10-22
baadai:
bayarllaa. ajlinamjilt husie
2014-10-22
jonson:
ashgui de..
2014-10-22