Халдлага үйлдээд зугтжээ
Канадын нийслэл Оттава хотын төвд байрлах Дэлхийн I дайнд амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолборт винтов буугаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ. Гэмт этгээд хар өнгийн цамц, өмд өмссөн байсан байж. Тэрбээр дурсгалын цогцолборын төв хаалгаар орж ирээд хамгаалалтын ажилчид руу гэнэт гал нээсэн байна. Халдлагын үеэр дөрвөн хамгаалалтын ажилчин буудуулжээ. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэх үед 24 настай Натан Серилло амиа алдсан байна. “Эмнэлэгт хүргэгдсэн хамгаалалтын ажилчдын биеийн байдал хэвийн байгаа” гэж Канадын Ерөнхий сайд Стивен Харпер “AFP” агентлагт ярьжээ.
1
Гэмт этгээд дурсгалын цогцолборт халдлага үйлдсэнийхээ дараа зэргэлдээх Засгийн газрын ордон руу зугтааж, мөн гурван хамгаалтын ажилчдыг буудаж, гэмтээсэн байна. Тэрбээр Засгийн газрын ордны ажилчдыг буудсаныхаа дараа улсын дугааргүй хар өнгийн машинаар зугтаажээ. Гэмт этгээдийг Канадын цагдаа нар орон даяар эрэн сурвалжиж эхэлсэн бөгөөд хотын иргэдийг сэрэмжтэй байхыг сануулсан байна.
Америкийн “СВС” телевиз “Гэмт этгээд Канад улсын иргэн. 1982 оны нэгдүгээр сарын 11-нд төрсөн. Нэрийг нь Мишель Зехаф-Бибо гэдэг” гэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ