Авлига авсан 30 гишүүн халагджээ

img

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн долоо хоногт Коммунист намын ээлжит бус хуралдаан зарласан билээ. Энэхүү хуралдаанаар ард түмэндээ үйлчлэх ёстой намын гишүүдийн авлига хээл хахуулийн асуудлаар ярилцаж, өөрсдийн байр сууриа солилцжээ. Си Зиньпин Коммунист намын даргаар сонгогдсоныхоо дараа авлига авсан хүмүүсийн гишүүнчлэлийн эрхийг цуцалж, намаасаа хөөх шийдвэр гаргасан юм. Тус нам хоёр жилийн хугацаанд авлига авсан 18700 хүнийг ажлаас нь чөлөөлжээ.  Тэгвэл өчигдөр Си Зиньпин авлига авсан 30 хүнийг ажлаас нь халсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

7

Ажлаасаа халагдсан гишүүдийн дунд 10 жилийн турш Коммунист намын нарийн бичгийн даргаар ажилласан Ши Лан Жин багтсан гэв. Комминуст намын хэвлэл мэдээллийн албаны мэдэгдсэнээр “Намаасаа хөөгдсөн дээрх гишүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн” гэв.

7

Авлигатай тэмцэх ажиллагаа нь Си даргын гол зорилт болж, “Энэ оныг авлигачдыг гэсгээн цээрлүүлэх жил” болгон зарласан юм. Уг зорилтын хүрээнд олон нийтийг хамарсан хүлээн авалт хийх, бэлэг сэлт авах, тараахыг хориглосон билээ. Авлигачтай тэмцэх тэмцлийн хүрээнд энэ сард л гэхэд намын дээд удирдлагын 77 хүнийг албан тушаал нь чөлөөлсөн байна. Мөн сануулга авсан 10 мянга гаруй гишүүн байгаа гэнэ.

7

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ