“Pussy Riot” хамтлагийнхан оюутнуудыг дэмжив

img

Оросын панк рок “Pussy Riot” хамтлагийн хоёр гишүүн ардчиллын төлөө тэмцэж буй Хонконгийн оюутан, залуусыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Хамтлагийн гишүүн Надежда Толоконникова твиттертээ “Дэлхийн аль ч улсад иргэнээсээ илүү хүчтэй төр байхыг эсэргүүцэж байна. Хонконгчуудаа шударга сонгуулийн төлөө эцсээ хүртэл тэмц. Битгий хойшоо ухар, тэдэнд бүү боломж олго” гэж жиргэжээ. Харин хоёр дахь гишүүн Мариа Алёкина “Орос, Хятад, Хонконг, АНУ гэлтгүй бүх орны Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд өвчтэй” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

t

Хонконгийн захирагч Лин Чун Иен өчигдөр жагсаал зохион байгуулж буй оюутнуудтай уулзсан ч хоёр тал хэлэлцээр хийж чадалгүй тарцгаасан гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв. Жагсаалыг тэргүүлж буй Хонконгийн их сургуулийн оюутан Жосеф Хон захирагчаа огцорч, сонгууль явуулах нээлттэй эрх олгох хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн ч захирагч огцрох бодолгүй байгаагаа уламжилсан байна. Ирэх долоо хоногт Хятадын Гадаад хэргийн сайд Ван И захирагч Лин Чун Иентэй уулзахаар болжээ.

r

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ